Эрдэм шинжилгээ, инновацын газар

Эрдэм шинжилгээ инновацын газар 

Тус газар нь  эрдэм шинжилгээ, судалгааны ажлын нэгдсэн бодлого боловсруулж, багш, оюутны эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, эрдмийн бүтээл туурвих ажлыг дэмжих, эрдмийн цолтой багш, ажилтны хувийг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хамтын ажиллагаа харилцаа холбоог өргөжүүлэх хүрээлэн, номын сан, төвүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уялдааг сайжруулах, антрепренёршип боловсрол болон судалгааны шинэ чиглэлийг хөгжүүлэх зэрэг ажлыг  аргазүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган ажиллаж байна.

Түүнчлэн шинэ мэдлэгийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн төсөл хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, бүрэлдэхүүн сургуулиудад хэрэгжүүлэх, бакалавр, магистрант, докторантуудын мэргэжлийн хичээлийн сургалтыг тэдний судалгааны ажилтай уялдуулах, практикт дэвшигдэж буй тулгамдсан асуудалд судалгааны ажлыг чиглүүлэх, үүднээс суралцагсдын дунд жил бүр эрдэм шинжилгээний бага хурал, магистрант, докторантуудын их семинар, хэлэлцүүлэг явуулах ажлыг төлөвлөн, зохион байгуулж байна.

Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, судалгааны үндсэн чиглэлийн хүрээнд нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан бакалавр, магистр, докторын дипломын ажлыг удирдах профессор багш, судлаачдын сэдэв, чиглэлийн мэдээллийн санг цаг тухайд нь шинэчлэн мөрдөж байна. Эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийн чанарыг дээшлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахын зэрэгцээ сэтгүүлд олон улсын эрхтэй болгож, нэгдсэн стандарттай болгох ажлыг зохион байгуулж ирлээ.

Нэр Албан тушаал Өрөөний дугаар Дотуур утасны дугаар
1 Б.Хоролдагва Эрдэм шинжилгээ инновацын газрын дарга  1- 207в 77775115 /1029/
2 Э.Азжаргал  Гэрээт зөвлөх 1- 211 а
3 Ж.Намуударь Эрдэм шинжилгээний ажлын чанарын дизайнчлал хариуцсан мэргэжилтэн 1- 211 а
4 Ж.Дуламсүрэн Эрдэм шинжилгээний ажлын бүртгэл баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн 1-211 77775115 /1030/
5 Д.Наранжаргал Эрдэм шинжилгээний бүтээл, инновац хариуцсан мэргэжилтэн 1-211  77775115 /1031/