МУБИС, EBSCO хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2023.09.01 11:55 Үйл явдал

Монгол улсын Боловсролын Их Сургууль (МУБИС), EBSCO хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн “Lavai - International Journal of Education” эрдэм шинжилгээний сэтгүүлийг EBSCO-ийн хайлтын системд индексжүүлэх гэрээ байгууллаа. Ингэснээр Лавай сэтгүүл олон улсад нэр хүндтэй нэгдсэн хайлтын системд бүртгэлтэй болж, хэвлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг EBSCO-ийн хайлтын системээр дамжуулан олон улсад ашиглах, цаашид сэтгүүлийн нэр хүндийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Өнөөдрийн байдлаар EBSCO-ийн хайлтын системд Монгол улсаас нийт  8 эрдэм шинжилгээний сэтгүүл индекс хийгдэх гэрээ байгуулжээ.

EBSCO-ийн товч танилцуулга

EBSCO нь дэлхийн өнцөг булан бүрд их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, дунд сургууль, нийтийн номын сан, эрүүл мэндийн байгууллага, төрийн болон бизнесийн байгууллагуудад онлайн судалгааны агуулга, мэдээ, мэдээлэл, хайлтын технологийн шилдэг үйлчилгээ үзүүлэгч юм.

EBSCO нь байгууллага, байгууллагуудын хэрэглэгч нарт суралцах, судалгаа, хөгжүүлэлтийн мэдээллийг хайх, судалгааны хэвлэмэл болон онлайн захиалгын үйлчилгээ, худалдан авалтын систем, эмнэл зүйн шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээ болон мэдээллийн урсгалыг хэрэгцээг хангах, ашиглах боломжийг олгодог.

EBSCO вэб сайт: www.ebsco.com