ДОКТОРЫН ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2023.09.07 15:54 Онцлох мэдээ

Өнөөдөр МУБИС-ийн Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяа, Эрдэм шинжилгээ, инновацын газрын дарга, профессор Б.Хоролдагва, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, дэд профессор Т.Батболд нар докторын зэрэг амжилттай хамгаалсан 12 суралцагчдад баяр хүргэж, диплом гардууллаа.

Сургуулийн докторын сургалтын төлөвлөгөөг бүрэн дүүргэж, эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан Боловсрол судлалын доктор Шатарбалын Энхбүрэн, Буянхишигийн Баттогтох, NANDI, CHUNLING, SUYALAQIQIGE, WU XIANG YU, Математикийн доктор XU CHUNLEI, Газарзүйн доктор TANGKESI, Химийн доктор MUREN, SURIYA, Хэл шинжлэлийн доктор Халтарын Нармандах, Философийн доктор WULAN GERILE нарт дипломыг тус тус гардуулсан юм.

Та бүхний эрдмийн их үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье.