Фото мэдээ: Номын үзэсгэлэн худалдаа болж байна

2023.09.08 15:27 Үйл явдал

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Номын үзэсгэлэн худалдаа” хичээлийн IV байрны урд талбайд болж байна. Үзэсгэлэнд тус сургуулийн эрдэмтэн багш нарын 160 орчим бүтээлийг дэлгэн, худалдаалж байна.

Өдөрлөг өнөөдөр буюу 2023.09.08-ны өдрийн 17:00 цаг хүртэл үргэлжлэх тул уншигчид та бүхнийг урьж байна.