ЯПОНЫ ШУКУТОКУ ИХ СУРГУУЛЬТАЙ ХИЙСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГ СУНГАЛАА

2023.09.30 00:01 Үйл явдал

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал профессор Д.Мөнхжаргал, Япон улсын Шукутоку их сургуулийн Олон улсын нийгмийн ажлын Азийн судалгааны институтийн захирал, профессор Норико Тоцука нар хамтран ажиллах харилцан ойлголцлын баримт бичигт 2023 оны 9 сарын 29-ны өдөр гарын үсэг зурлаа. МУБИС-аас Нийгмийн ажил арга зүйн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Т.Цэндсүрэн, тэнхимийн багш нар, Шукутоку их сургуулиас профессор Жозеф Гохори, Масатеру Хигашида, Миеко Икехата, Шиори Мишино нар оролцов.

МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль Шукутоку их сургуулийн Олон улсын нийгмийн ажлын Азийн судалгааны институттэй 2018 оноос эхлэн  хамтран ажиллаж ирсэн. Энэ удаад Нийгмийн ажил, Буддист нийгмийн ажлын чиглэлээр олон улсын судалгааны хамтарсан төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, олон улсын вэбинар зохион байгуулах талаар  ярилцаж тохирлоо.