БНСУ-ын Кюуннам их сургуультай “САНАМЖ БИЧИГ” байгууллаа

2023.06.02 16:52 Үйл явдал

Өнөөдөр МУБИС-д БНСУ-ын Кюуннам их сургуулийн ГХА-ны дарга, профессор HONG Sunyoung, ерөнхий менежер GO Geonyeong, туслах менежер SHIM Minjoun, профессор KIM Minsu нар хүрэлцэн ирлээ. МУБИС-ийн захирал, профессор Ж.Батбаатар, ЭШИГ-ын дарга, профессор Б.Хоролдагва, ГХА-ны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, СӨБС-ийн захирал, дэд профессор Л.Ганцэцэг, ХА-ны дарга, дэд профессор Д.Туяа нар тус зочидтой албан уулзалт хийлээ. Уулзалтаар 2 сургуулийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, багш оюутан солилцооны хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд хамтын ажиллагааны “САНАМЖ БИЧИГ” байгууллаа.


Powered by Froala Editor