МУБИС-ийн багш нар Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд одон медаль хүртлээ

2023.07.11 16:11 Үйл явдал

МУБИС-ийн Багшийн сургуулийн 3 эрхэм докторын боловсролын салбарт тэр дундаа цэцэрлэг, сургуулийн багш, судлаачаар 33-40 жилийн турш ажилласан хөдөлмөр зүтгэлийг бодитоор үнэлэн төрийн дээд шагнал, одонгоор шагналаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

  • Түвдэнгийн Энхтуяа (МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, доктор)

АЛТАН ГАДАС ОДОНГООР

  • Дандийны Одгэрэл (МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, доктор)
  • Дагдангийн Ганболд (МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, доктор)

тус тус шагнагдаж, аав ээж, ах дүү нар, хамт олон, шавь нарынхаа баяр цэнгэлд түрлэг нэмж, сэтгэлийг баясгасан сайхан үйл явдал тохиолоо. Олон жил боловсролын салбарын ачааг таталцаж, багшлахын зэрэгцээ эрдэм судлалын жинтэй бүтээлүүдийг хийж төрдөө үнэлэгдсэн, түмэн олондоо бахархагдсан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.