"Монголын физикчдийн үндэсний сургалт- зөвлөгөөн" зохион байгуулагдаж, МУБИС-ийн багш нар оролцож байна

2023.08.24 15:56 Үйл явдал

Азийн физикийн XXIII олимпиадын хүрээнд 2023 оны 08 сарын 21-24 өдрүүдэд Монгол Улсын ЕБС-ийн физикийн 750 багш, БШУГ, НБГ-ын физик, шинжлэх ухааны мэргэжилтэн 22, ШУА-ийн харьяа ФТХ, МУИС, МУБИС, ШУТИС-ийн төлөөлөл нийт 800 гаруй багш мэргэжилтнүүд оролцсон сургалт-зөвлөгөөн зохион байгуулагдаж байна.

Тус зөвлөгөөнд МУБИС-ийн физикийн тэнхимийн профессор, багш нар “21-р зууны физикийн багшийн тасралтгүй хөгжил, Физикийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйн хөгжүүлэлт, Моноцүкүри-туршилтын арга зүй” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Энэхүү сургалт – зөвлөгөөнөөр Азийн Физикийн олимпиадад ашигласан туршилтын багаж хэрэгслийг ерөнхий боловсролын сургуулиуд болон физикийн багш бэлтгэдэг МУБИС, МУИС-д хуваарилах бөгөөд багажтай ажиллах сургалтыг мөн зохион байгуулах юм.