Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиас “Шинэ оюутныг угтах” чөлөөт арга хэмжээ зохион байгууллаа

2023.08.25 17:01 Үйл явдал

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиас Шинэ оюутныг угтах  чөлөөт арга хэмжээ өнөөдөр зохион байгууллаа. Тус сургуулийн багш, ажилтнууд сургуулиа танилцуулах, сургалтын үйл ажиллагаа, сурах үйл явцын талаарх хэрэгтэй мэдээлэл, зөвлөмжүүдийг шинэхэн элсэгчдэдээ хүргэлээ.

Тун удахгүй МУБИС-ийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн нэгдсэн үйл ажиллагаа болох бөгөөд оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.